Сургалтын онцлог, давуу тал
Анагаахын болон Сувилахуйн чиглэлээр дагнасан сургалтыг 27 жил тасралтгүй явуулж байгаа анхны хувийн хэвшлийн Сувилахуйн сургууль юм. Манай сургууль нь Бакалаврын болон дэд бакалаврын зэрэгтэй эрүүл мэндийн 12 чиглэлээр боловсрол олгодог. Төгсөгчдийн 95% -аас дээш хувь нь суралцах хугацаандаа ажлын байртай төгсдөг. ЭДС-ийн үндсэн мэргэжлээр суралцах хугацаандаа Сургалтын төвийн туслах сувилагч 3 сар, УАУ-ны эмчилгээний бариа засалч мэргэжлээр 3 сар, Эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглалт 3 сар, Үсчин, гоо сайханч 6 сар хос мэргэжлээр суралцаж ХНХЯ чадамжийн үнэмлэхтэй төгсөх ба ЭЕШ-нд тэнцсэн тохиолдолд ЭДС-ын үндсэн мэргэжилд дэвшин суралцах /2,5 жил/ боломжтой.
ЭДС нь сургалтаа цаг хугацаа, орон зайг үл хамааран тасралтгүйгээр орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан тохилог ээлтэй орчинд суралцахуун үр дүнд суурилсан уян хатан байдлаар танхим, цахим хосолсон хэлбэрээр явуулж байна.
Нийт 5000 гаруй төгсөгчдийн 98% мэргэжлээрээ Монгол орны өнцөг булан бүрд, анхан болон бүх шатлалын эмнэлгүүд, хувийн хэвшлийн /Грандмед, Интермед, Сонгдо г.м/, өрх, сум, багийн салбар эмнэлгүүд, рашаан, сувилал, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний төвүүдэд амжилттай ажиллаж байна.
Сургалтын хөтөлбөр тус бүрд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандартад тулгуурласан орчин үеийн тохилог дуураймал орчин бүхий эмнэл зүйн төв, кабинет, лаборатори, анги танхимтай.
Номын сан, спорт заал, оюутны байр бүгд хичээлийн байртайгаа нэг дор байрладаг.
ЭДС нь оюутны хөгжлийн албанаас эрдэм судлал-судлаач, олон нийтийн нийгэмд чигэлсэн ажил, цалинтай цагийн ажилд зуучлах, ЭМДаатгалд хамруулах оношилгоонд хамруулах урлаг спортын олон талт арга хэмжээг зохион байгуулдаг. Улирал тус бүрд төлөвлөж оюутны бие хүн, бие бялдрын хөгжлийг дэмжин ажилладаг.
ЭДС нь хөтөлбөр тус бүрд мэргэжлийн мэргэшсэн магистр ба түүнээс дээш зэрэг цолтой эрдэмтэн багш нартай бөгөөд 30%-г докторын зэрэгтэй багш нар эзэлдэг.
Энэрэл коллежийн босго онооны хүснэгт

Энэрэл коллежийн дэргэдэх сургалтын төвийн босго онооны хүснэгт

ТЭТГЭЛЭГ
1.Төрөөс олгогдож буй тэтгэлэг:
Сувилагч мэргэжлээр сурч байгаа бол голч оноо 2.8-аас дээш тохиолдолд
Оюутны хөгжлийн зээл:
Сургалтын зээл / ажлын байранд гараад төлөх зээл/
Боловсролын зээлийн сангаас буцалтгүй тусламж:
Бүтэн өнчин
Хагас өнчин
Эцэг эхийн аль нэг нь хөгжлийн бэрхшээлтэй
Элссэн суралцагч хөгжлийн бэрхшээлтэй зэрэг тохиолдолд бүрэн хамрагдана.
2.Суралцах хугацаандаа сургуулиас олгох урамшуулал
Мэргэжлээрээ ОУ-ын тэмцээн уралдаанд 1-р байр эзэлсэн тохиолдолд тухайн жилийн сургалтын төлбөрийг 50%
4 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал тухайн жилийн сургалтын төлбөрийг 20%
Шилдэг оюутанд үүсгэн байгуулагчийн тэтгэлэг олгоно.
Ихэр суралцвал сургалтын төлбөрийг 1 оюутанд 50%
Төлбөрийн чадвар багатай өрхийн суралцагчийн төлбөрийг 2-р дамжаанаас эхлэн гэр бүлийн орлогын бүрдэх боломжийг харгалзан тусгай гэрээгээр жилд уян хатан төлөх боломж олгоно.
6-8 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал тухайн жилийн сургалтын төлбөрийг 30%
1 гэр бүлээс тус сургуульд 2 оюутан сурдаг бол эхний хүүхдийн сургалтын төлбөрийг 20% тус тус хөнгөлнө.
СУРГАЛТЫН ТӨЛБӨР
Тухайн мэргэжлийн хөтөлбөрийн нийт багц цаг нь ЭДС-ийн сургалтын журмаар зохицуулагддаг. 2025–2026 оны хичээлийн жилд суралцагчийн хөтөлбөрийн нэг багц цагийн төлбөр 130,000 төгрөг бөгөөд улирал тус бүрт хуваан төлөх боломжтой. / өөрийн төлбөр төлөх боломжит хугацааг гэрээгээр зохицуулах болно /
Элсэлтийн журам
Боловсрол шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20 өдрийн А/143 дугар тушаалыг үндэслэн АУ-ны Энэрэл дээд сургууль нь 2025-2026 оны хичээлийн жилд бакалавр, дэд бакалаврын хөтөлбөрүүддээ Монгол улсын Боловсролын сайдын 2024 оны 13 сарын 05-ны өдрийн “Босго оноо тогтоох тухай” А/228 дугаар тушаалын дагуу босго оноог хангасан суралцагчдыг элсүүлэн авна. Түүнчлэн дээд боловсролтой иргэн, тухайн мэргэжлээр Политехник коллеж төгсөгчид, элсэн суралцах мэргэжлийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэдийг ЭЕШ-гүй элсүүлнэ.