
Энэрэл дээд сургууль нь монгол улсын гавьяат багш доктор, профессор, 100 буудалт даамын ази тивийн аварга удирдах зөвлөлийн дарга Д.Доржийн санаачилгаар, Гэгээрлийн сайдын 1999 оны 5-р сарын 03-ны өдрийн 97-р тушаалаар Энэрэл коллеж нэртэйгээр үүсэн байгуулагдсан. 2015 оны 6-р сарын 10-ны өдрийн БСШУ-ны сайдын А/218 тоот тушаалаар Дээд сургуулийн ангилал тогтоох журмын болзлыг хангаж, бакалаврын боловсролын-6, Дэд бакалаврын боловсролын-6, мэргэжлийн боловсролын-4 хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй сувилахуйн хувийн хэвшлийн анхны дээд сургууль болсон бөгөөд сургалтын үйл ажиллагаагаа 27 жил тасралтгүй явуулж байна. Сургалтын стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан тохилог орчин бүхий 2063.1 м2 ашигтай талбай бүхий хичээлийн А, Б байртай. Эмнэл зүйн ур чадварын төв болон спорт заалыг 2019 онд шинээр барьж ашиглалтад оруулсан. Нэг зэрэг 100 гаруй оюутанд үйлчлэх 6000 мянга гаруй ном сурах бичиг бүхий номын сан, өндөр хурдны интернэт орчин, компьютерын лаборатори, сувилахуйн сургалтын үйл ажиллагаа явуулах стандартад нийцсэн /симулятор, аппарат, багаж, тоног төхөөрөмж/ сургалтын хэрэглэгдэхүүн бүрэн тоноглогдсон 7 лаборатори, эмийн сан, оюутны чөлөөт цагийг өнгөрөөх талбай, цайны газар, оюутныг дадлагажуулах эмнэл зүйн ур чадварын төв зэргээр үйлчилгээ үзүүлж байна.
ЭДС байгуулагдсан үеэсээ эхлэн “Сувилахуй” хөтөлбөрөөр дэд бакалавр, бакалаврын сургалт явуулж өнгөрсөн хугацаанд 3000 мэргэжилтэн бэлтгэн гаргасан. Үүнээс сувилахуйн бакалавр зэрэгтэй 2035, дэд бакалавр зэрэгтэй сувилагч 965 мэргэжилтэн төгсгөн МУ-н эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
“Энэрэл” коллежийн байгууллагын
бүтцийн бүдүүвч
